Д.Нямхүү: Таван хүн эдгэрсэн бол дөрвөн оюутан, нэг жолоочоос коронавирус илэрлээ

2020 оны 06-р сарын 05 өдөр, 12 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
102416311_2721117474667367_4168863564381028352_o

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.05/

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр 715 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус  илэрлээ. Үүнээс дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-ын ачаа тээврийн жолооч юм.

Уг жолооч нь зургаадугаар сарын 3-нд орж ирсэн бөгөөд сэжигтэй гэж үзсэн учраас Сэлэнгэд тусгаарласан байсан. Түүнийг өнөөдөр ХӨСҮТ-д авчирж эмчилж эхэлсэн. Тагнуул болон холбогдох мэргэжлийн байгууллагаас бүрдсэн баг Алтанбулаг боомтод ажиллаад ирлээ. Хилийн мэргэжлийн ажилчид маш сайн ажиллаж байна гэж дүгнэлээ. Мөн олимпийн медальт тамирчид 12 сая төгрөгийн хандив өгсөн тул талархаж байна.

Сайн мэдээ дуулгахад өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны хяналтад шилжлээ.  Тэдний хоёр нь оюутан, гурав нь 33-50 насны хүн байна.  Ингээд Монгол Улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 191, эдгэрсэн 70, одоо эмчлүүлж байгаа 121 хүн байна. Эмчлүүлж байгаа өвчтөнөөс хүндэвтэр 15 хүн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.