Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.04/
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт 186 боллоо.
-2020.06.03-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 469 шинжилгээ /PCR/ хийсэн байна. Тухайлбал:
-Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 235 хүн,
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 45 жолооч,
-Тандалт, судалгааны зорилгоор улсын лавлагаа шатлалын төв болон Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 13 сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй байна.
-Харин 2020.05.26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд “Ковид-19” халдвар илэрчээ.
-Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 141 хүнээс 21 нь эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалтанд шилжиж байна.
-Эдгээр иргэдийн ихэнх нь 2020.05.13, 14-нд эх орондоо ирсэн бөгөөд эмчилгээний хугацаа 21-22 хоног үргэлжилжээ.
-ОХУ-ын Москва хотын цэргийн дээд сургууль болон бусад их, дээд сургуулийн есөн оюутан байгаа аж.
-Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 65 хүн байна. Тухайлбал:
-Энх-Саран сувилалд тусгаарлагдсан 36 хүн,
-Гэрийн тусгаарлалтад шилжсэн 16 хүн,
-Тусгаарлалтын хугацаа нь дуусч, хяналтаас гарсан 13 хүн байна.
-ХӨСҮТ-д 175 хүн тусгаарлагдаж эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
-Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад нийт 1780 хүн байна.
-Өчигдөр шинээр 1 хүн тусгаарлалтанд оржээ.
Эх сурвалж: #ЭМЯ