БЗД-ийн нэгдсэн эмнэлэг дүүргийн 380 орчим мянган иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Нэгдсэн эмнэлэг сүүлийн гурван жилд эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх, нэр, төрлийг олшруулах ажлыг эрчимжүүлжээ. Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-аас баримталж байгаа бодлого, чиглэлийн хүрээнд мэс заслын болон гемодиалазийн тусламж үйчилгээ, эмнэл зүй, хавдрын хими эмчилгээ зэргийг сайжруулсан байна. Мөн “Covid-19” цар тахлын үеийн бэлэн байдлыг хангаж, сүүлд баригдсан 100 ортой эмнэлгээ өвчтөн хүлээн авахад зориулж бэлдсэн талаар салбарын сайддаа танилцууллаа.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэг орчин үеийн, вакум хоёр хагалгааны өрөөтэй мэс заслын тасгаа нээхэд бэлэн болсныг эмнэлгийн удирдлагууд ярилаа.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлах 100 ор бэлджээ
2020 оны 06-р сарын 03 өдөр, 20 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )