ХӨСҮТ, Дархан-Уул, ЗӨСҮТ-ийн лабориторид хийсэн 374 шинжилгээний хариу “сөрөг” гарчээ

2020 оны 06-р сарын 03 өдөр, 11 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
101561044_2718253754953739_384931362957688832_o

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээллээ.

2020.06.02-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн салбар лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 374 шинжилгээ /PCR/ хийсэн байна. Үүнд:
-Ажиглах байруудад тусгаарлагдсан 8 хүн,
-Тусгай үүргийн онгоцоор ирсэн 120 хүн /давтан/,
-Сэлэнгэ аймгийн Алтанбулагт тусгаарлагдсан 209 хүн /давтан/,
-Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 29 жолооч,
-Тандалт, судалгааны зорилгоор УХТЭ, УГТЭ, СХД-ийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 8 сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй байна.
-Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан 185 тохиолдол бүртгэгдсэн.
-ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 44 хүн байна. Үүнд:
-Энх-Саран сувилалд тусгаарлагдсан 16 хүн,
– Гэрийн тусгаарлалтад шилжсэн 15 хүн,
-Тусгаарлалтын хугацаа нь дуусч, хяналтаас гарсан 13 хүн байна.
-Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 178 хүн тусгаарлагдсанаас 141 нь эмчилгээнд хамрагдаж, бусад нь ажиглалт, хяналт, тандалтанд байна.
-Эмчилгээнд хамрагдсан иргэдээс 118 нь биеийн байдал хөнгөн, 23 нь хүндэвтэр байна.
-Улсын хэмжээнд амралт, сувилал, зочид буудал, эмнэлэг зэрэг тусгаарлан ажиглах байруудад нийт 1812 хүн байна.
-Шинээр 20 хүн тусгаарлалтанд орсон бол, гэрийн тусгаарлалтанд 1 хүн шилжсэн байна.
-Тусгаарлалтанд байгаа иргэдээс архаг хууч өвчтэй 113 хүн байна.

Эх сурвалж: #ЭМЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.