Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.26/ ээлжит мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-д эмчлүүлж байсан дөрвөн оюутан эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна.
-Эдгээр хүмүүс нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийн оюутнууд бөгөөд ХӨСҮТ-д 42-43 хоног эмчилгээнд хамрагджээ.
-Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан 141 тохиолдол бүртгэгдээд байна.
-Түүнээс 37 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө 104 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.
-Эмчилгээнд хамрагдаж буй өвчтөнүүдээс биеийн байдал хөнгөн 95, хүндэвтэр оноштой есөн хүн байна.
-2020.05.26-ны 06:30 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 170 хүнээс 6 нь ХӨСҮТ-д тусгаарлагджээ.
-Бусад иргэдийг “Альфа”, “Амар”, Зүчи” зэрэг зочид буудалд тусгаарласан байна.
-Мөн өнөөдөр Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэргээр ОХУ-аас ирэх 560 гаруй иргэнийг хүлээж авах бэлтгэл ажлыг хангажээ.
-2020.05.25-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 193 шинжилгээ /PCR/ хийсэн байна. Тухайлбал:
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 18 хүн,
-2020.05.14-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирж, Ахмадын сувилалд тусгаарлагдсан 24 хүн /давтан/,
-Дорноговь аймгийн ачаа тээврийн 17 жолооч,
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүн,
-Тус аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч,
-Орхон-Уул аймагт тусгаарлагдсан 103 хүн /давтан/,
-Тандалт, судалгааны зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрүүл мэндийн төвөөс цуглуулсан 10 сорьцонд халдвар илрээгүй байна.
-Улсын хэмжээнд 20 гаруй тусгаарлах байранд 1119 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
-Гэрийн тусгаарлалтад 878 хүн байгаа бөгөөд 790 нь нийслэл Улаанбаатар хотод байна.
Эх сурвалж: #ЭМЯ