2020.05.20-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 109 шинжилгээ /PCR/ хийсэн байна. Үүнд:
-Ажиглах байруудад тусгаарлагдсан 6 хүн /давтан/,
-Дорноговь аймгийн Хангийн хилийн боомтоор ирсэн ачаа тээврийн 57 жолооч,
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 29 жолооч,
– Нийслэлийн дүүргийн эмнэлгүүдээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 17 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.
-Орон нутгийн 13 чиглэлд галт тэргээр зорчсон 3895 хүнд тандалт, судалгаа хийхэд халдвар илрээгүй.
-Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1962 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
-Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 140 байна. Түүнээс 26 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 114 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.
-ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэдээс биеийн байдал хөнгөн 88, хүндэвтэр оноштой 26 хүн байна.
-Эмчлүүлж буй иргэдээс тусдаа 67 хүн ажиглалтад байгаа бөгөөд 47 нь энэ сарын 24-нд дараагийн тусгаарлалт руу шилжих аж.
Эх сурвалж: #ЭМЯ