2020.05.19-ний 08:00 цагт Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 158 иргэн эх орондоо ирсэн байна.
Эдгээр иргэдээс эрүүл мэндийн үзлэг болон шинж тэмдгийн асуумжид тулгуурлан долоон хүнийг тусгаарласан байна. Тухайлбал ХӨСҮТ-д 2, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт таван хүн тусгаарлагджээ.
-2020.05.18-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лаборатори, ЗӨСҮТ-ийн салбар 1 лабораторид 367 давтан шинжилгээ /PCR/ хийсэн байна. Үүнд:
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн,
-Ажиглах байруудад тусгаарлагдсан 315 хүн,
– Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 27 жолооч,
-Тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 17 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.
Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, эмнэлгээс дараагийн шатны тусгаарлалт руу шилжсэн байна.
-Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1769 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байгаа бөгөөд 95 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
-Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст “Ковид-19” халдварын лабораториор батлагдсан нийт тохиолдол 140 байна.
-Нийт батлагдсан 140 тохиолдлын 26 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 114 нь ХӨСҮТ-д эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
Эх сурвалж: #ЭМЯ