Турк улсаас 179 иргэн эх орондоо ирлээ

2020 оны 05-р сарын 14 өдөр, 09 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
11-2-6v2u7qv03j33o6mjd6xdocs6pruzyfdhqv66e93jwow

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул  хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өчигдөр тус улсыг зорьсон бол өнөөдөр 09.20 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 179 иргэн эх орондоо ирж байна.

Үүнээс өндөр настан, асран хамгаалагчтай 7, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44, жирэмсэн, асран хамгаалагчтай 7, бага насны хүүхэдтэй гэр бүл 43, оюутан, сурагч 35, ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн байна.

Эдгээр иргэдийг “Багабаян” амралтын газар, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.