Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.13/ ээлжит мэдээлэл хийлээ.
Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
-Нийт батлагдсан тохиолдол 42 бөгөөд үүнээс 15 нь эдгэрсэн бол, ХӨСҮТ-д өдгөө 27 хүн эмчилгээ хийлгэж байна.
-ОХУ-ын цэргийн сургуулийн 346 оюутан өнөөдөр тусгай үүргийн гурван онгоцоор эх орондоо ирэх бөгөөд ХӨСҮТ-д бүрэн шинжилгээнд хамруулахаар бэлтгэж байна.
-Гадаад улсад “Ковид-19” халдвар авсан 30 гаруй Монгол иргэн бүртгэгдсэн байна. Тэдгээрээс 13 нь эдгэрсэн бол, үлдсэн нь гэрийн тусгаарлалтад эмчилгээ, шинжилгээнд хамрагдаж байна.
Эх сурвалж: #ЭМЯ