Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.12/ ээлжит мэдээлэл хийлээ.
Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
-ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа.
-Нийт батлагдсан тохиолдол 42 бөгөөд үүнээс 15 нь эдгэрсэн бол, ХӨСҮТ-д өдгөө 27 хүн эмчилгээ хийлгэж байна.
-2020.05.11-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 80 шинжилгээ (PCR) хийжээ. Үүнд:
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүний давтан шинжилгээ,
-Тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 29 сорьц,
-Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 21 жолоочид хийсэн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
-ХӨСҮТ-д нийт 102 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
-Улсын хэмжээнд ажиглалтын байруудад нийт 982 хүн тусгаарлагдаж байна.
Эх сурвалж: #ЭМЯ