Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.11/ ээлжит мэдээлэл хийлээ.
Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
-Нийт батлагдсан тохиолдол 42 бөгөөд үүнээс 14 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 28 хүн эмчилгээнд хамрагдаж буй юм. ХӨСҮТ-д эмчлүүлж өвчтөнүүдээс хоёр хүний биеийн байдал хүнд байна.
-2020.05.10-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 107 шинжилгээ (PCR) хийжээ. Үүнд:
-ХӨСҮТ болон нийслэлийн ажиглах байрууд, мөн Дорноговь, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 82 хүний давтан шинжилгээ,
-Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 25 жолоочид хийсэн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
-2020.04.30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүст 2-3 удаагийн давтан шинжилгээ хийжээ.
-ХӨСҮТ-д нийт 107 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
-Улсын хэмжээнд ажиглалтын байруудад нийт 986 хүн тусгаарлагдаж байна.
Эх сурвалж: #ЭМЯ