ЭМЯ-наас /05.04/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.
2020 оны гуравдугаар сарын 26-нд өвдөж, ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжжээ. Мөн тавдугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусын халдвар илэрлээ. Үүнээс 12 хүн эдгэрсэн. Одоо эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Өндөр настай, элэгний хорт хавдартай хүн коронавирусын халдвар авч эмчлэгдэж байгаа. Өчигдөр гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийлээ. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 40 боллоо. 283 хүнд нь халдвар илрээгүй гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.