Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.01/ ээлжит мэдээлэл хийлээ.
Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
2020.04.30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 278 хүн ирсэн.
Үүнээс таван хүнийг шинж тэмдэг, асуумжинд үндэслэн ХӨСҮТ-д тусгаарласан бол, бусдыг нь ажиглах /Жаргалант, Зүчи, Сэлбэ, Корпорэйт зочид буудал, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ/ байранд шилжүүлжээ.
-ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 217 сорьцонд (PCR) шинжилгээ хийжээ. Үүнд:
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүн /давтан/,
-Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 21 жолооч,
-Ажиглах байруудад тусгаарлагдсан 99 хүн,
-Дундговь, Төв аймаг болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 74 сорьцонд халдвар илрээгүй.
-Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 776 хүн тусгаарлагдаж, тандалт судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна.