Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.25/ ээлжит мэдээлэл хийлээ.
Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, нийт 37 боллоо.
-ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 14 хүний давтан шинжилгээгээр нэг хүнд нь “Ковид-19” халдвар илэрсэн байна.
-Тухайн тохиолдол нь мөн ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийн оюутан бөгөөд Алтанбулагийн боомтоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан байжээ.
-Мөн Дорноговь аймагт 1 сэжигтэй тохиолдол илэрч тандалт, шинжилгээ, судалгаанд хамрагдаж байна.
-Нийт батлагдсан 37 тохиолдлын 8 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 29 нь ХӨСҮТ-д эмчилгээ, шинжилгээ, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
-2020.04.24-нд хийсэн 58 шинжилгээ буюу:
? Алтанбулагийн боомтоор ирсэн олон улсын ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээ (Дархан-Уул аймгийн лаборатори),
? УГТЭ, Налайх, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 16 сорьцонд халдвар илрээгүй байна.
-Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 744 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 41 хүн нэмэгдэж, 270 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.