Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.24/ ээлжит мэдээлэл хийлээ.
-Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, нийт 36 боллоо.
– Тухайн тохиолдол нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийн оюутан бөгөөд Алтанбулагийн боомтоор ирж, ХӨСҮТ-д ганцаарчлан тусгаарлагдсан байжээ. Тусгаарлалтын 13 дахь хоног дээр гурван удаагийн давтан шинжилгээ хийхэд “Ковид-19” халдвар илэрсэн байна.
-ХӨСҮТ-д эмчлүүлж байсан Турк улсын нэг иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд дараагийн шатны ажиглалт, тусгаарлалтад шилжсэн байна.
-2020.04.23-нд Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн шинжилгээ буюу:
– Алтанбулагийн боомтоор ирсэн олон улсын ачаа тээврийн 47 жолооч,
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 иргэний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
-Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 958 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 32 хүн нэмэгдэж, 29 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
Эх сурвалж: #ЭМЯ