ШУТИС-ийн Хоол үйлдвэрлэлийн III дугаар курсын оюутнууд Улсын онцгой комиссын Шуурхай штабад үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад өдрийн хоолны үйлчилгээ үзүүллээ.
Оюутнууд өөрсдийн гэр бүлийнхээ хүрээнд сайн үйлсийн аян өрнүүлж нийт 417 000 төгрөгийг цуглуулан, ийнхүү сэтгэлийн хандив өргөсөн юм.
Энэ үеэр улс эх орныхоо аюулгүй байдал, ард, иргэдийнхээ амь насыг хамгаалахын төлөө цаг наргүй ажиллаж байгаа бүх ах, эгч нартаа талархал илэрхийлж, хүн бүрийг хариуцлагатай байхыг уриаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.