ХӨСҮТ-ийн хоёр лабораторид (COVID-19) халдвар илрүүлэх шинжилгээ хийж байгаа бөгөөд нэг хоногт 80, зарим үед 500 гаруй шинжилгээ хийж байна.
Тэгвэл өнөөдөр үдээс хойш нэг хүний шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Энэ сарын 18-нд Алтанбулагийн боомтоор Монгол Улсад ирсэн олон улсын ачаа тээврийн /TIR/ жолоочоос коронавирусын халдвар илэрсэн байна.
Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 34 боллоо.
Тухайн жолоочийн ойрын хавьтлуудыг бүрэн тусгаарласан бөгөөд өөрт нь болон гэр бүлийн хүнд нь халдварын шинж тэмдэг одоогоор илрээгүй байна.
Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт яваад ирсэн маршруттай аж.
Өдгөө олон улсын тээврийн 79 жолоочийг тусгаарлаад байна.
Эх сурвалж: #ЭМЯ