2020.04.21-ний 05:00 цагт “Интермед” эмнэлэгт 69 настай иргэн сүүлийн 7 хоног халуурч ханиалгасан, уушгины хоёр талдаа хатгалгаатай гэсэн оноштой ирсэн байна.
Тухайн иргэнд коронавирусын халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээ хийхэд хариу нь “эерэг” гарсан тул ХӨСҮТ-д яаралтай шилжүүлсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.
Тэгвэл уг оношийг баталгаажуулах үүднээс ХӨСҮТ-ийн лабораторид PCR шинжилгээ хийхэд хариу нь “сөрөг” гарч, коронавирусын халдваргүй болох нь батлагдсан байна.
“Интермед” эмнэлэгт үйлчлүүлсэн 69 настай иргэн коронавирусын халдваргүй болох нь батлагдлаа
2020 оны 04-р сарын 21 өдөр, 13 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )