Москвагийн иргэдэд 7 хоногт хоёр удаа гадуур гарах зөвшөөрөл олгож байна

2020 оны 04-р сарын 21 өдөр, 12 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
moskva_large

Коронавирусийн халдвар ОХУ-д хурдацтай тархаж байна. Тус улсаас ирсэн манай улсын иргэдээс ч коронавирус илэрсээр байна. Коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор Москва хотын иргэд гэрээсээ гарахдаа mos.ru сайтад бүртгүүлж, тусгай үнэмлэх авах шийдвэр гаргажээ. Ингэхдээ нэг хүнд долоо хоногт зөвхөн дэлгүүр, эмнэлэг, эмийн сан явах хоёр удаагийн зөвшөөрөл олгож байгаа юм байна. Мөн хотын гудамж, эмийн сан, хүнсний дэлгүүрт хүн хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулж, тэмдэг тэмдэглэгээ хийжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.