Монгол Улсад “Ковид-19” халдварын тоо дахин нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 33 боллоо.
-Тухайн батлагдсан тохиолдол нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийн оюутан бөгөөд энэ сарын 10-нд эх орондоо ирсэн байна. Тус өвчтөнд гурван удаагийн давтан шинжилгээ хийснээр “Ковид-19” халдвартай болох нь батлагджээ.
-Мөн манай улсад халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
-ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг өвчтөн эдгэрч, дараагийн шатны ажиглалт, хяналт, тусгаарлалтад шилжсэн байна.
-2020.04.19-нд ХӨСҮТ-ийн 2 лабораторид 76 шинжилгээ хийжээ. Тухайлбал:
-Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүн /давтан/,
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 16 хүн /давтан/,
– Тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 4 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.
-Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1229 хүн ажиглалтад хамрагдаж буй бөгөөд өчигдөр 4 хүн эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ авчээ.
Эх сурвалж: #ЭМЯ