Тусгаарлалтад байсан иргэн бусдаас хашааны завсраар архи авах гэж байгаад баригджээ

2020 оны 04-р сарын 17 өдөр, 12 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
93392862_146396443588204_5983558049476902912_n

Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад улсаас татан авсан Монгол Улсын иргэдийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэлмүүн трейд” ХХК-ий “Дрийм-1, 2” зочид буудалд байрлуулж, тусгаарлан ажиглах үеийн хамгаалалтыг Экологийн цагдаагийн албанаас хариуцан ажиллаж байна.

Хамгаалалтын явцад тус зочид буудлын туслах тогооч Ө нь энэ оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 0.75 литрийн #согтууруулах ундааг зочид буудлын хашааны завсраар бусдаас авах гэж байсан үйлдлийг таслан зогсоож Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 5.13.1 дэх хэсэгт заасны дагуу 150.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.