Өнөөдрөөс амны хаалт зүүгээгүй иргэдийг 150 мянган төгрөгөөр торгоно

2020 оны 04-р сарын 15 өдөр, 10 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mask-poster-zassan1-6uoixkwv4jz3prbxqw4r4nad3rpil8q62qm392i37ls

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Маскаа зүүцгээе” аяныг энэ сарын 12-05 дугаар сарын 31-нийг хүртэл улс орон орон даяар өрнүүлж байна.

Тус аяныг сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “КОВИД-19” халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Тиймээс иргэн бүр үүргээ ухамсарлаж, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг Онцгой байдлын ерөнхий газраас уриалж, “Маскаа зүүцгээе”  сhallenge-г эхлүүллээ. Энэхүү “сhallenge”-г үргэлжүүлэх дараагийн байгууллагаар Цагдаагийн ерөнхий газрыг дуудаж, аянд нэгдэхийг уриалж байна.

Амны хаалт зүүгээгүй иргэдийг “Зөрчлийн тухай хуулийн 5.13.1-д заасны дагуу 150 000 төгрөгөөр торгох заалттай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.