“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хавдрын улмаас эмчлүүлж байсан 80 гаруй насны,уушгины бронхиттой 40 гаруй насны 2 хүнд түргэн оношлуураар хийсэн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан талаар өчигдөр 16.51 цагт ЭМЯ-наас мэдээлсэн.
Тэгвэл түргэн оношлуурын хариуг баталгаажуулдаг нарийвчилсан PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа гэж /01:45 цагт/ ЭМЯ-наас мэдээлсэн байна.