СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.13/ ээлжит мэдээллээ хийв.
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, нийт 17 боллоо.
-Тухайлбал, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 20 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс нь “Ковид-19” халдвар илэрсэн байна.
-Нийт батлагдсан 17 тохиолдлын 4 нь эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 13 нь ХӨСҮТ-ийн эмчилгээ, шинжилгээ, тандалт, судалгааны хяналтанд байна.
-202004.12-нд ХӨСҮТ-д хийсэн 232 шинжилгээ буюу:
-ОХУ-аас ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 74,
– БНСУ-аас ирж, нийслэлд тусгаарлагдсан 110,
-Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 11,
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4,
-Тандалт, судалгааны чиглэлээр сорьц цуглуулсан 13 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
-Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 225 хүн тусгаарлагдаж байна.
-Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1678 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж байна.
Эх сурвалж: #ЭМЯ