Герман улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд сэтгэлийн хандиваа илгээв

2020 оны 04-р сарын 10 өдөр, 12 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
J1A7867-6umfkp3tsrwpq762cxewzdeqg1xzkc5mjvngs3h6slc

Герман улсын Линденберг, Мёнчен, Аусберг, Линдау, Дотмонд, Бонн хотуудад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд сэтгэлийн хандиваа илгээснийг гэр бүлийн төлөөлөл өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

 Дээрх хотуудад амьдардаг нийт 48 иргэнээс 1210 евро буюу 3732 850 төгрөгийн хандив илгээжээ.

  Дэлхий нийтийг цочроож байгаа коронавируст халдвараас ард түмэн, эх орноо хамгаалан ажиллаж байгаа элэг нэгт бүх монголчууддаа баярлаж, талархаж байгаагаа илэрхийлсэн гэдгийг энэ үеэр уламжлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.