Газар, тариалан эрхлэгч компаниуд хандивын аянд нэгдлээ. Тодруулбал, Алтан тариа ХХК-ийн Сэлэнгэ салбар, Их шинэстэй ХХК, Ургацын хишиг ХХК зэрэг нийт 13 компани нэгдэн Улсын Онцгой комисст 60 сая төгрөг хандивлан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өгөв.
Коронавируст халдварын цар тахлын улмаас дэлхийн улс орнуудад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс энэ цаг үед Монгол Улс дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангах нь бидний үүрэг хэмээн тариалан эрхлэгчид онцолсон.
Тариаланчид “Энэ хүнд цаг үед бидний эх орондоо оруулах хувь нэмэр бол тариа будаагаа сайн тарих. Улс орныхоо гурилын хэрэгцээг сайн хангах гэж ойлгож байна. Тиймээс бид урьд урьд жилүүдээс илүү сайн ажиллах, нэг га талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна” хэмээн онцолсон юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Тариаланчид 60 сая төгрөг хандивлалаа
2020 оны 04-р сарын 09 өдөр, 10 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )