Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.07/ ээлжит мэдээлэл хийлээ.
– Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
– ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарч байна.
– Эдгээр иргэдэд 3 хоногийн хугацаанд нийт таван төрлийн шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан бөгөөд сувилалын газарт үргэлжлүүлэн тусгаарлаж, ажиглалт болон шинжилгээ хийх юм.
– Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн буюу анхны батлагдсан тохиолдол болох Франц иргэний биеийн байдал сайн байна.
– Дархан-Уул аймагт тусгаарлагдсан зургаан иргэний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
– ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй байна.
– Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 182 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
– Улсын хэмжээнд уушгины хатгалгаа өвчнөөр оношлогдон эмчлүүлж буй өвчтөнүүдээс тандалт, судалгааны чиглэлээр авсан 25 сорьцонд халдвар илрээгүй байна.
– ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар, нийт 222 хүн тусгаарлагдан ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байна.
– 2020.04.06-нд тус эмнэлгээс нийт 63 хүн гарч, гэрийн тусгаарлалт, ажиглалт, хяналтанд шилжсэн байна.
– Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1530 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж, биеийн байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн байна.
– 2020.04.06-ны байдлаар, нийт 547 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтанд шилжсэн байна.