Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.06/ ээлжит мэдээлэл хийлээ.
Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 15 боллоо.
-ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Турк улсын иргэний шинжилгээнд “Ковид-19” халдвар илэрсэн байна.
-Нийт батлагдсан тохиолдлын 13 нь ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж байна.
-Улсын хэмжээнд “Ковид-19” халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
-Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван иргэний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
-ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар, нийт 248 хүн тусгаарлагдан ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байна.
-Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 184 иргэнд шинжилгээ хийхээр бэлтгэж байна.
– Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 2075 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж, биеийн байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн байна.
Эх сурвалж: #ЭМЯ