Дэлхийн хэмжээнд 1 тэрбум 716 сая хүүхэд, залуучууд танхимын сургалтад хамрагдахгүй байна

2020 оны 04-р сарын 02 өдөр, 12 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
92161731_675014266661024_6105324431062597632_o

2020 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалттай холбогдуулан 188 улсад улсын хэмжээнд цэцэрлэг, дунд сургууль болон их сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон нь нийт суралцагчдын 89,5 хувь буюу 1,543,446,152 суралцагч танхимын сургалтад хамрагдах боломжгүй болоод байна. Зарим улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг хэсэгчлэн хааснаар 173,029,603 хүүхэд, залуучууд хөл хорионд орсон. Дэлхийн хэмжээнд 1 тэрбум 716 сая хүүхэд, залуучууд танхимын сургалтад хамрагдахгүй байна.

Эх сурвалж: ЮНЕСКО-гийн цахим хаяг
https://en.unesco.org/…/educati…/coronavirus-school-closures

ХБНГУ
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад коронавируст халдвар сүүлийн өдрүүдэд өндөр хурдтайгаар тархаж байна. Тус улсад халдварын анхны тохиолдол 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр илэрснээс хойш 2020 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийт 77,981-т хүрсэн ба үүнээс 931 хүн нас барсан байна.

Улсын хэмжээнд сургуулиудын үйл ажиллагааг Улаан өндөгний баярын амралт дуустал хаасан байгаа бөгөөд сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг тухайн муж шийдвэрлэх юм байна. Тухайлбал, коронавируст халдварын тохиолдол анх бүртгэгдсэн Бавари муж 03 дугаар сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 5 долоо хоногийн хугацаагаар бүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хаажээ.

Их, дээд сургуулийн хичээлийг түр зогсоож, 2020 оны 03 дугаар сарын дундуур эхлүүлэхээр байсан боловч танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.