Япон улс руу нислэг үйлдэх тусгай үүргийн онгоцоор зорчих иргэдийн анхааралд

2020 оны 04-р сарын 01 өдөр, 19 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2139fd_MPA_PHOTO_2019-12-8691_x974-6ua02m7305r7ot2jsz97on122tdcjzp2rprn1xtz4n4

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Токиогоос  иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан УОК-ын Шуурхай штабын орлогч, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийлээ.

  Улаанбаатараас Токио чиглэлд маргааш буюу 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13:05 цагт хөөрч, орон нутгийн цагаар 19:00 цагт газардана. Маргааш нь буюу 04 дүгээр сарын 03-ны өглөө 08:30  цагт Токиогоос нислэг үйлдэж, орон нутгийн цагаар 13:05 цагт Улаанбаатарт ирнэ.

 Тусгай үүргийн  онгоцоор нийт Токиогоос 255 иргэн ирэх юм.  Нислэгт ХӨСҮТ-ийн эмч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хамт явах бөгөөд иргэдийг 20 асуулт бүхий асуумжийг үнэн зөв бөглөж, тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг анхаарууллаа.  Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу нэг хүнийг нэг өрөөнд байрлуулахаар тусгаарлах байруудыг бэлтгэсэн гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.