Монгол Улсад коронавирусний 14 тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 04-р сарын 01 өдөр, 13 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ.

-Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн коронавируст (COVID-19 халдварын тоо 2-оор нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 14 боллоо.
– Тухайлбал, БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн буюу ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирусын халдвар илэрсэн байна.
-Эдгээр иргэдтэй ойрын хавьтал болсон 10 хүнийг ХӨСҮТ-д мөн тусгаарлаж, тандалт, судалгаа, хяналт, шинжилгээ, эмчилгээнд хамруулсан байна.
-Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 25 иргэнээс халдвар илрээгүй байна.
-Улсын хэмжээнд уушгины хатгалгаа өвчнөөр оношлогдож, эмчлүүлж буй иргэдэд давхар хяналт тавьж, шинжилгээний сорьцыг аймаг, дүүргийн эмнэлгүүдээс цуглуулжээ. Нийт 23 сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
-Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 221 хүн хяналт, тандалт, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.