“Траст трейд” ХХК өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэв

2020 оны 03-р сарын 30 өдөр, 09 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
12-6uh36kpexuki4x2wpqnk8hl9p2l30x9iqr93qu8ooqo

Хиам, консейров, мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Траст трейд” ХХК-ийн хамт олны зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр хандивын аянд нэгдлээ.

 Тус компани нь нийслэлийн хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад өөрийн нэрийн бүтээгдэхүүн болон гурван өдрийн үдийн хоолыг бэлтгэн, коронавируст халдвараас урьдчидан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн юм.

 Нийслэлийн орох, гарах хяналтын 9 цэгт үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа нийт 150 орчим алба хаагч Монгол Улсын Засгийн газраас “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын  зэрэгт” 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан 24 цагаар хяналтын постуудад 47 дахь өдрөө үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.