Истанбулын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр COVID-19 илэрлээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэхдээ “Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдэж байна.
Сэлэнгэ, Дархан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нийт зургаан хүнээс коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлагдсан байна” гэлээ.