БНСУ руу зорчих иргэд гар утсандаа “Өөрийгөө оношлох” аппликейшн суулгаарай

2020 оны 03-р сарын 27 өдөр, 10 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gar utas

Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн гурван нислэг хийж, гадаад улсаас иргэдээ татан авах болсон.

Харин тусгай үүргийн онгоцоор БНСУ руу зорчих хүн бүр гар утсандаа “Өөрийгөө оношлох” Эрүүл мэндийн яамны аппликейшныг (Self-Diagnosis-Ministry of Health and Welfare) урьдчилан суулгасан байх шаардлагатай. Хэрэв  суулгаагүй тохиолдолд тус улсын хилээр нэвтрүүлэхгүй аж.

Уг аппликейшныг суулгасны дараа утасны дугаарын баталгаажуулалтыг Монгол Улсад хийх боломжтой ба паспортын дугаарыг БНСУ-д очсоны дараа баталгаажуулах юм.

Өөрийгөө оношлох аппликейшны ашиглах зааврыг БНСУ-ын ЭСЯ-ны холбоосноос харна уу.

http://overseas.mofa.go.kr/mn-ko/brd/m_373/view.do…

Эх сурвалж:МИАТ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.