ОХУ-ын Алтанбулаг боомтыг хаалаа. ОХУ-д нөхцөл байдал хүндэрсэн тул тус улстай хиллэдэг боомтуудыг хаах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Цагааннуур боомтоор иргэдийг энэ сарын 23-ны 20.00 цаг хүртэл нэвтрүүлээд, хязгаарласан бол Алтанбулаг боомтоор бямба гарагийн 06.00 цаг хүртэл иргэдийг нэвтрүүлэхээр байсан. Гэвч Улаан-Үдэ хотод коронавирусийн халдварын тохиолдол илэрсэн тул ийнхүү төлөвлөсөн хугацаанаас нь өмнө Алтанбулаг боомтыг хаажээ. Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал Онцгой комиссын хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэх үеэрээ хэлсэн юм.
Алтанбулаг боомтыг хаалаа
2020 оны 03-р сарын 26 өдөр, 16 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )