Сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэхийг баасан гаригт шийднэ

2020 оны 03-р сарын 18 өдөр, 14 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
90138615_664039117758539_6301536717740441600_o

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан (2020-03-18)-ны үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хийсэн мэдээлэлдээ сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яаманд хандсан тухайгаа мэдэгдлээ.

Covid-19 өвчний тархалтын нөхцөл байдал, Эрүүл мэндийн яамны саналыг үндэслэн Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх саналаа Баасан гариг (2020.03.20)-т Улсын онцгой комиссын хуралдаанд оруулна гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.