Гадаадын иргэдийг Малайзын хилээр нэвтрүүлэхгүй

2020 оны 03-р сарын 17 өдөр, 17 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
consul

Малайз Улсын Засгийн газар коронавирус халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хорио цээрийн байдал зарлаж, зарим хязгаарлалт хийхээр шийдвэрлэв. Малайз Улсад өнөөдрийн байдлаар халдвар авсан 553, эмчлэгдсэн 42 тохиолдол бүртгэгджээ.

– Малайзын иргэдийг гадаад орон руу зорчихыг хориглох, гадаадаас ирж буй Малайз иргэдийг үзлэгт хамруулж, 14 хоног тусгаарлах,
– Гадаадын иргэдийг Малайзын хилээр нэвтрүүлэхийг хориглох,
– Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох,
– Цэцэрлэг, бүх төрлийн сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.