КОВИД-19 ВИРУСИЙН ТАРХАЛТТАЙ ТЭМЦЭХ ТАЛААР ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ДАРААХ НЭМЭЛТ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЖЭЭ. / 2020-03-17 /
Турк Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Швейцар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб, Ирланд, Египет Улсын хоорондын нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэв.
Чингэснээр Турк Улс нийт 20 улстай иргэний агаарын зорчих хөдөлгөөнийг зогсоолоо. Нислэг зогсоосон шийдвэрийн дарааллаар улсуудыг жагсаавал:
2 дугаар сарын 5-наас БНХАУ,
2 дугаар сарын 24-нөөс Иран,
2 дугаар сарын 29-нөөс Ирак, Итали, Бүгд Найрамдах Солонгос Улс,
3 дугаар сарын 15-наас Австри, Бельги, Герман, Дани, Испани, Нидерланд, Норвеги, Франц, Швед,
3 дугаар сарын 17-ноос Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Швейцар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб, Ирланд, Египет Улстай агаарын зорчих хөдөлгөөнийг зогсоосон байна.