БНСУ-аас 244 иргэнээ эх орондоо авчирлаа

2020 оны 03-р сарын 15 өдөр, 17 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
89656212_146039886878047_1254369353692872704_o-6ua02ed3f7gho21xepvblv07slryfuhzamzxdytl8hs

 Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас эхний ээлжийн 244 иргэнээ эх орондоо авчирлаа.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ болон “Энх саран” сувилалд 14 хоног тусгаарлах  бөгөөд ачаа тээшийг ариутган нэгдсэн журмаар олгох юм гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.