Жирэмсэн болон 12 хүртэлх насны хүүхэдтэй ээжид цалинтай чөлөө олгоно

2020 оны 03-р сарын 11 өдөр, 09 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
f8f498633f4ef1fdcfea137910853df7-6u7vd9717bbs98no5q61xxjltp7nvq08cww67w0oy80

 Улсын онцгой комиссын 11 дүгээр хуралдаанаар коронавируст халдвар дэлхий дахинд өндөр хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Монгол Улс болон Оросын холбооны улс, Бүгд найрамдах Казакстан улс, Бүгд найрамдах Турк улс хоорондын хоёр талт хуваарьт нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12:00 цагаас 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 03 дугаар сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл зогсоолоо.

  Монгол, Оросын хилийн автозамын боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд болон ОХУ-аас Монгол Улс руу зорчин ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагаас 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөн хязгаарлалаа.

 Түүнчлэн коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, алба хаагчийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.