Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жилийн хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “ӨСӨХ ЗООС” ХХК дөрвөн улирлын хүлэмжийг барьж ашиглалтад оруулсан байна. Ингэснээр иргэд жилийн дөрвөн улиралд хүнсний ногоогоо тариалж, хүнсэндээ хэрэглэх бүрэн боломж бүрдэж байна. Тус байгууламжийн нээлтийн үеэр анхныхаа ургацын дээжийг хураан авчээ.
ӨМНӨГОВЬ: Гурвантэс сум дөрвөн улирлын хүлэмжтэй боллоо
2019 оны 11-р сарын 13 өдөр, 10 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )