ХХААХҮЯ “Засгийн газрын цом-2019” тэмцээний дэд байр эзлэв

2019 оны 05-р сарын 21 өдөр, 12 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_0797

Төрийн захиргааны төв байгууллагууд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Засгийн газрын цом-2019” дөрвөн төрөлт спортын тэмцээн XIV жилдээ болж өндөрлөв. Энэ жилийн тэмцээнийг Сангийн яам зохион байгуулсан бөгөөд шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөг гэсэн дөрвөн төрөлд шилдгүүд тодорсон юм.

Тэмцээн бага онооны системээр явагдаж нийлбэр дүнгээр Сангийн яам, ХХААХҮЯ, ЗГХЭГ-ын баг тамирчид эхний гурван байрт шалгарлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны волейболын эмэгтэй баг тамирчид III байр,  теннисийн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр III байр эзэлж,  шатрын төрөлд эрэгтэй VI, харин эмэгтэй X байр эзэлж, багийн нийлбэр дүнгээр шагналт II байранд орсон юм.

 Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (192.168.8..***)
    2019/05/22 08:53

    Эдний дэд сайд гар бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй. Эрдэнэтийн шигшээд тоголдог байж билээ

    (0) (0)