Албан бичгийг 86 хувьтай шийдвэрлэж байна

2018 оны 06-р сарын 11 өдөр, 11 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
34864508_2070484709660827_3932505050156367872_n

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэд, албан байгууллагаас ирж буй албан бичиг, санал, хүсэлт, өргөдөл, гомдолыг холбогдох албан тушаалтан болон хэлтэс албадад танилцуулан шилжүүлж ажиллаж байна.

Тухайлбал 2018 оны 06 дугаар сарын 4-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ирсэн нийт 72 өргөдөл гомдол, 118 албан бичгийг холбогдох албаны хүмүүст танилцуулан шийдвэрлэлтийн үйл явцад заавар зөвлөгөө өгч, хяналт тавин ажиллаж байна.

Энэ хугацаанд иргэдээс ирсэн эдгээр өргөдөл, хүсэлтийн 38 буюу 53 хувийг хугацаанд нь шийдвэрлэсэн бол шийдвэрлэх шатандаа 34 өргөдөл, бүртгэгдээд байна. Мөн 118 албан бичгийн 22 нь хариутай албан бичиг байгаа бөгөөд 86 хувьтай шийдвэрлэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.