Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил үргэлжилж байна. НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяраар ахлуулсан ажлын хэсэг талбай дээр ажиллаж, цахилгааны кабел, холбооны шугам шилжүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ. Эхний ээлжинд “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн зүүн талын явган хүний замыг түр хааж, шугам шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Гүүрэн гарцын барилгын ажил хэвийн үргэлжилж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Гүүрэн гарцын барилгын ажил үргэлжилж байна
2018 оны 05-р сарын 03 өдөр, 13 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )