БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооноос мэндчилгээ илгээв

2018 оны 03-р сарын 01 өдөр, 16 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15198913835a97b3b7c4328

БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооноос Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Мандахбаярт баяр хүргэж, МСНЭ-д мэндчилгээ илгээсэн байна.

Мэндчилгээнд “МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Мандахбаяр танд Солонгосын Сэтгүүлчдийн Холбооны зүгээс баяр хүргэн талархал илэрхийлж байна.Манай сэтгүүлчдийн хоёр холбоо нь 2014 оны 3 дугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, жил бүр харилцан хоёр улсдаа айлчлал хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн билээ.

Хэдийгээр өнгөрсөн таван жил богино хугацаа боловч аль хэдийн бат бөх харилцаатай болсон байна. Х.Мандахбаяр таныг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч болсонтой холбогдуулан бидний харилцаа цаашид улам их өргөжин тэлж, хөгжинө гэж найдаж байна.

Мөн Солонгосын Сэтгүүлчдийн Холбоо нь 3 дугаар сарын 4-ний өдрөөс 11-ний өдөр хүртэл Сөүл хот болон Гёнги, Гёнбүг, Бусан, Чэжү хотуудад 2018 оны Олон улсын сэтгүүлчдийн хурлыг зохион байгуулах гэж байгаа билээ. Иймээс эрхэм таныг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна”  гэж дурьджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх