“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн удирдлага, санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг шалгалаа

2018 оны 02-р сарын 27 өдөр, 10 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dulaan

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын баталсан 2017 оны хяналт, шалгалтын төлөвлөгөөний дагуу “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн 2016-2017 оны удирдлага, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.

Ажлын хэсэг тус байгууллагын газрын удирдлага, санхүү, эдийн засгийн үр ашгийн байдал, төрийн өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, захиран зарцуулалт, хөрөнгөд бүртгэлээр тавьж буй хяналт, худалдан авалтын үйл ажиллагаа, захиралтай байгуулсан гэрээ болон байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ хэлцэл зэргийг шалгав.

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК нь 2017 онд төлөвлөгөөгөө 100,8 хувиар биелүүлж, 245,5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тус компанийн удирдлагууд цахилгаан, дулаан түгээлтийн найдвартай хэрэглээг хангах, компанийн дотоод үйл ажиллагаа бий болгох, орлогыг нэмэгдүүлэх талаар шат дараатай олон арга хэмжээ өнгөрсөн онд авч хэрэгжүүлсэн нь амжилттай болжээ.

Шалгалтаар тус төрийн өмчит компани Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж үндсэн хөрөнгө зөвшөөрөлгүй олж авах, хууль зөрчсөн худалдан авалт хийсэн зэрэг зөрчил, дутагдал илэрсэн байна.

Цаашид компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үргүй зардлыг арилгах, хөрөнгийн өгөөжийг сайжруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний үндэслэлийг бодитоор хийх, худалдан авах ажиллагааны төлөвлөлөөг хууль, журмын дагуу төлөвлөх, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах зэргийг анхаарч ажиллах, хариуцлага алдсан албан хаагчдад хариуцлага тооцох, гаргасан зөрчил, дутагдлыг арилгах, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж, биелэлтийг нь ТӨБЗГ-т ирүүлэхийг даалгалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх