“Эрдэнэт”үйлдвэр улсын төсөвт 494 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

2017 оны 09-р сарын 23 өдөр, 22 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenett

Энэ оны эхний  найман сард “Эрдэнэт” үйлдвэр үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтийг 101-154 хувиар давуулан биелүүлэв. Энэ хугацаанд улс, орон нутгийн төсөв болон цахилгаан эрчим хүчний төлбөр, төмөр замын тээврийн зардалд 494,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Мөн эхний хагас жилийн ажлын үр дүнгээр нийт ажиллагсдадаа 2,7 тэрбум төгрөгийн шагнал урамшуулал олгожээ.  Дашрамд тэмдэглэхэд “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг үйлчлэгч нэг сая төгрөгийн цалинтай. Харин үйлдвэрийн Ерөнхий захирал гурван сая төгрөгийн цалин авдаг ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.