УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн өдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдод хандаж УИХ-ын даргын индэр дээрээс бууж хаврын чуулганы хаалтын хурлыг удирдахгүй байхыг санал болголоо. Сөрөг хүчний зүгээс УИХ-ын дарга Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн нь түүний сурталчилгаа болж байна гэж үзсэн байна. Айсан бүхэнд аргал хөдөлдгийн адилаар Ардчилсан намынхан УИХ-ын даргыг хуулиар хүлээсэн УИХ-ын чуулган удирдах ажлыг өөр бусад дарга нараараа хурал удирдуулахыг хүртэл санал болгож байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийгээд сошл сүлжээгээр явуулж байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн АН-ын хар пиар нь хангалтгүй санагдсан учраас тэд ийм саналыг хаврын чуулганы сүүлчийн хуралдааны үеэр тавьж байна гэж ажиглагчид үзэж байна.
УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд энэ саналыг тун ч хүлээцтэй хүлээн авлаа. Тэрээр УИХ-ын чуулганыг бүтэн жил удирдахдаа сөрөг хүчний цөөнх гишүүдийн үг хэлэх эрх чөлөөнд нэг ч удаа халдаж байсангүй. Түүгээр ч үл барам тэдний үг, дэвшүүлсэн саналд улстөрийн үүднээс бус эрүүл ухаанаар хандан хүлээн авч байхыг олонхид сануулж байсан удаатай. Энэ удаа ч мөн адил хүлээцтэй тэвчээртэй, эе эвийг эрхэмлэдэг гэдгээ харуулж УИХ-ын дэд дарга, АН-аас сонгогдсон Я.Санжмятавыг УИХ-ын чуулган удирдахыг урьсан.
Өмнөх парламентын үеийн УИХ-ын даргын ааш араншинг үзэгч та санаж байгаа байх. Ардчилсан намын экс дарга З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа гишүүдийн үг хэлэх эрхэнд нэг бус нилээн хэдэн удаа халдаж, заримдаа үг хэлээр хүртэл доромжилж байсан.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын даргыг үүрэгт ажлаа өгч Монгол улсын ерөнхийлөгчийн сэнтий рүү явуулах саналаа битүүхэн илэрхийлчихлээ. Харин Миеэгомбын Энхболд цөөнхөө хүртэл хүндэлж, эвийг эрхэмлэж чаддаг жудагтай монгол эрийн зангараг гаргалаа.
Э.Цэцэг
Эх сурвалж: shuum.mn