Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-ын захирал буруутгав

2017 оны 07-р сарын 03 өдөр, 20 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
140130 golomtbank
АН-ын дарга С.Эрдэнэ хэдэн хүн жагсааж байгаад намаас нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Х.Баттулгыг улайрсан дээр нь гэсэн шиг тэнэг даалгавар өглөө. Тэр даалгаварт “Монгол Улсын 943 668 иргэн нийт 5 их наяд 845 тэрбум төгрөгийн өртэй байгааг тэглэх тухай даалгавар. Дээр нь 2015 онд баталсан Аж ахуйн нэгж байгууллагуудыг татварын өрөөс чөлөөлөх тухай хуулийг “ашиглаад” өрийн дарамтаас салгаад орхи” гэсэн. ААН, байгууллагуудын өрийн хэмжээг гаргаж чадаагүй юм шиг байна лээ. Харамсалтай нь Х.Баттулга УИХ-ын хошой гишүүн, хошой сайд асан хэрнээ “Жаа” гээд даалгаврыг тосоод авчихлаа. Хөгжөөн дэмжигчид нь “МАН-ын маргааш гаргах байсан шийдвэрийг АН өрсөөд гаргачихлаа” гээд алгаа ташиж бархиралдав. Тэд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болж гэмээнэ анхны зарлигаар нь эдийн засаг, банк санхүүгийн системтэй дайсагнуулах нь. Эв нэгдлийн илэрхийлэл ийм алхам хийж болох уу. Эсвэл боловсролгүйг нь гайхуулж шившиг болгохоор шийдэв үү.

Гэвч МАН байтугай жирийн иргэн ч “Би өнөөдөр өрнөөсөө салмаар байгаа ч маргааш турж үхмээргүй байна” гээд шогширч сууна. Эдийн засагчид гайхсандаа таг дуугүй болж “шок”-нд орж, хамгийн түрүүнд “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг “Х.Баттулга нэр дэвшигч АН-ын илгээлтийг хүлээж авч болохгүй. Өр тэглэнэ гэдэг бол ямар ч  боломжгүй зүйл. Дэлхий биднийг дооглож байна” гэв.

Нээрээ ч Ерөнхийлөгч болох гэж саналыг нь авах гээд иргэд, ААН-үүдийг өрийг нь тэглэж сонгогдоод улсаа аварсан удирдагч гэж байх уу даа. Наад захын иргэн ийм шийдвэр гарсны дараа юу хүлээж байгааг мэднэ. Эдийн засгийн алуурчин гэхэд зөөлдөхөөр тэнэг даалгаврын үр дагаварт банкны салбар донсолж эдийн засаг хөмөрчихвөл С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хэн нь хариуцлага хүлээх вэ?

С.Уул

http://shuum.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.