“Женко”-гийн өр тэглэх амлалт хууль зөрчжээ

2017 оны 07-р сарын 03 өдөр, 20 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
19

Дахин санал хураалт ойртох тусам ард түмэн гэнэтийн олон зүйлтэй нүүр учирч мэдэх нь. Ардчилсан намын удирдлагууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ нэг сюрприз бэлтгэжээ. Тэдний ярьснаар ард түмний өр ширийг тэглэх гарц гаргалгааг тус нам санаачилсан гэнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг шүүхийн шийдвэрээр төр, ард түмнээс булааж, эргээд Худалдаа хөгжлийн банкинд бэлэглэх санаархлыг нь эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцэл, дургүйцэлд АН-ынхан ард түмний өр тэглэх гэдэг шинэ тархи угаалт бэлдсэн нь энэ аж.

    Уг нь Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар ард түмэнд амлалт өгөх ёсгүй. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байх учиртай. Тэгэхээр эд мөнгөтэй холбоотой амлалт авах нь хуулиар хориотой. Мөн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хоригложээ. Гэсэн хэдий ч АН ба Женкочид улсын өр тэглэх бус ард иргэдийн өр тэглэх бүтэшгүй санаа цухалзуулаад эхэллээ.

Б.Дорж

breakingnews.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.